Tuesday, September 14, 2010

Гэрийн даалгавар №1

Электроникийн үндэс номын бүлэг 1 ба бүлэг 2-ын асуулт даалгаваруудад хариулж 9-р сарын 22-ны лекцээс өмнө туслах багш Эрдэнэбаатарт (I-106 лаб) хураалгана. Хугацаа хожимдуулбал даалгавар хүлээж авахгүй.
Гараар гаргацтай нямбай бичиж болно.

Sunday, September 5, 2010

Тоон осцилоскоп

Манай сургуулийн электроникийн лабораториудад шинээр тоон осцилоскоп тавигдлаа. Тоон санамжит осцилоскоп нь өмнөх аналог осцилоскопоос ялгаатай давуу тал олонтой. Аналог осцилоскоп үргэлж үелэн давтагдах дохиог л судлах боломжтой. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг удаа болоод өнгөрөх процессыг харах боломжгүй гэсэн үг юм. Тэгвэл тоон санамжит осцилоскоп нь зөвхөн нэг удаа болоод өнгөрөх процессыг санаж дэлгэцэндээ гаргах чадвартай. Түүнчлэн дэлгэцэн дэх хэмжилтийн утгаа компьютерт дамжуулах, хэмжилт туршилтийн үйл ажиллагааг компьютерээс удирдах зэрэг боломжуудтай. Компьютерт холболгүйгээр дэлгэцэн дээрх хэмжилтийн утгаа флеш (USB) дискэнд зураг болгон хадгалаад авах боломжтой юм. Ингэхийн тулд хоосон форматлагдсан флеш диск ашиглана. Дотроо ямар нэгэн файль хадгалагдсан, вирустэй флеш диск хийж болохгүй.
Осциллоскопын дэлгэрэнгүй зааврыг Uni-Trend компаний линкээс татаж аваарай. Мөн компьютерт холбох драйвер болон программ хангамжийг энэ линкээс татаж авч болно.

Sunday, August 29, 2010

Электроникийн урлаг ном

Паул Хоровиц, Винфильд Хилл нарын бичиж хоёр дахь удаагаа хэвлүүлсэн "Электроникийн урлаг" номыг татаж авахаар орууллаа. Энэхүү ном нь сүүлийн 20 гаруй жилийн турш электроникийн чиглэлээр суралцагсад болон электроникийн мэргэжилтнүүдийн хамгийн их үнэлсэн ном болно. Номын PDF файлийг энэ линкээс татаж аваарай.

Monday, August 23, 2010

Протьюз программын шинэ хувилбар 7.7

Электроникийн хичээлд голчлон хэрэглэгддэг Протьюз программын шинэ хувилбар гарчээ. Энэ шинэ хувилбар нь Vista, Windows 7 үйлдлийн системүүд дээр саадгүй ажилладаг. Программыг дараах линкээс болон Лекцтэй холбоотой линкүүд булангаас татаж аваарай. Суулгахдаа дараах зааврыг дагаж хийнэ.
  1. ZIP архивыг задлаад ЕХЕ программыг ажиллуулан программыг суулгана.
  2. Крак фолдерын дотор буй .lxk өргөтгөлтэй лицензи файлыг ажиллуулан бүх кеу-г суулгана
  3. Крак фолдерт байгаа ЕХЕ программыг ажиллуулан  UPDATE товчыг дарж крак хийнэ.
Ингээд пограмм бүрэн ажиллах блоломжтой болно. Харин Vista, Windows 7 үйлдлийн системүүд дээр суулгахдаа дээрх зааврын 3-р үйлдлийг гүйцэтгэх үед хулганынхаа баруун товчийг дараад Run as administrator сонголтыг сонгоорой. Ингэхгүй бол крак хийгдэхгүй.