Thursday, December 18, 2014

ХИЧЭЭЛ НӨХӨЖ ОРОХ ТУХАЙ

2014 оны 12-р сарын 2 болон 4-ны өдрүүдэд тасарсан электроникийн үндэс хичээлийн лекцийг 2014 оны 12-р сарын 20-ны бямба гаригийн 10:40 цагаас хичээлийн III байрны 303 тоотод орно. 2 групп нэгдэж орох тул мэдээллийг цааш нь дамжуулахыг та бүгдээс хүсье.

Monday, December 1, 2014

ЗАРЛАЛ

XII сарын 2 болон 4-ны өдрүүдэд орох Электроникийн үндэс хичээлийн лекц орохгүй болохыг мэдэгдэе. Завхан аймагт томилолтоор ажиллах болсон учир ирээд нөхөж орох болно.

Tuesday, October 7, 2014

Гэрийн даалгавар (Due date: 14th and 16th Oct)

Ирэх долоо хоногийн 14 ба 16-ны өдрүүдэд 3 ба 4-р бүлгийн асуулт дасгалуудыг хураалгахаас гадна төслийн ажил гүйцэтгэх группын нэрсийг өгнө. Удахгүй сэдвийг авах өдрийг зарлана.

Monday, May 5, 2014

ЗАРЛАЛ

5-р сарын 8-ны Электроникийн үндэс, 9-ны Компьютер архитектур хичээлүүд орохгүй болсныг нэг нэгэндээ дамжуулна уу. Гадаадад томилолтоор явах учир ирээд нөхөж орно. Ангийн ахлагч нар нөхөх боломжтой бямба гаригийг сонгох хэрэгтэй байна.

Sunday, April 27, 2014

Simple Digital Clock

Компьютер архитектур, электроникийн үндэс хичээл дээр үзүүлсэн электрон цагны файлийг эндээс татаж аваарай. http://www.mediafire.com/download/9noob1yxcfrpamv/Simple_clock.pdsprj

Wednesday, February 19, 2014

Протьюз 8 программ

Протьюз 7.5 програм Windows 8 ҮС дээр ажиллахгүй байсан. Одоо та бүхэн Протьюз 8 программыг хичээлд холбоотой линкүүд булангаас татаж аваад суулгаж болно. Крак болон заавар нь ZIP архив дотор байгаа. Заавар нь хэдийгээр Испани хэл дээр боловч ойлгоход тийм ч хэцүү биш гэж бодож байна. :-)

Thursday, February 6, 2014

Компьютерийн архитектур, Электроникийн үндэс хичээл

КАЭҮ хичээл сонгосон МКС-ийн оюутнууд Comp. Arc. гэсэн эхлэлтэй файлуудыг хичээлд холбоотой линкүүд булангаас татаж аваарай.